Одонтой эхчүүд 100-200 мянган төгрөг авна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Одонтой эхчүүд 100-200 мянган төгрөг авна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Олон хvvхэд төрvvлж өсгөсөн эхийг урамшуулах тухай” хууль батлагдан гарч, зургаан хvvхэд төрvvлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" нэгдvгээр зэргийн одонгоор, дөрвөн хvvхэд төрvvлж өсгөсөн эхийг "Эхийн алдар" хоёрдугаар зэргийн одонгоор шагнан, мөнгөн тусламж олгохоор болсон билээ. Энэ оны нэгдvгээр сараас эхлэн  энэхүү хууль хэрэгжих буй аж. УИХ-ын 57 дугаар тогтоолоор эхийн одонгийн мөнгө өмнө нь 50-100 мянган төгрөг байсныг хоёр дахин нэмж 100-200 мянган төгрөг болгосон. Зургаан хvvхэдтэй хvн алдарт эхийн нэгдvгээр одон авч, жилд 200 мянга, дөрвөн хvvхэдтэй нь 100 мянган төгрөг авахаар болсон байна. Хөдөлмөр халамжийн газраас гаргасан мэдээгээр өмнө нь жилд нэг удаа 130 мянган ээж одонгийн мөнгө авдаг байсан гэнэ.  Харин одоо шинээр одон авсан ээжvvдийнэ тоог гаргаж байгаа бөгөөд дээрх мөнгөнд ойролцоогоор 30 тэрбум төгрөг төсөвлөжээ.

    Ж.ГЭГЭЭ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж