Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Хил зөрчжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан мэдээгээр өнгөрсөн өдрүүдэд хилийн бүсэд зөрчил нэлээд гарчээ. Тухайлбал, энэ сарын 9-нд Хилийн цэргийн 0245 дугаар ангийн застав хариуцсан хэсгээр манай талаас морь унасан нэг хүн улсын хил зөрчин буцаж орж ирэх үед хилийн манаа илрүүлэн саатуулсан байна. Уг этгээдийг шалгахад Увс аймгийн Давст сумын Торхилог багийн харьяат С.Баянмөнх гэгч хил зөрчин ОХУ-ын иргэдэд монгол гутал зараад нэг шуудай овъёос авсан байжээ.

    Мөн Хилийн 0285 дугаар ангийн дугаар заставуудын уулзвар хэсгээр манай талаас хоёр морин уналагатай хүн хил даван ОХУ-ын нутагт нэг км орчим газар нэвтэрч буцан орж ирснийг хилийн манаа илрүүлсэн аж. Үүнийг ОХУ-ын талд хилийн төлөөлөгчийн шугамаар мэдэгдэж, хилийн зөрчлийг хамтран шалгах явцад Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэн А.Бердеймурат гэгч болох нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

    Г.Дарь
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж