Засгийн газрын хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан болно

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд АНЭУ-аас хүрэлцэн ирэх юм. Засгийн газрын хувьд долоо хоног бүрийн лхагва гариг бүр хуралддаг бол Ерөнхий сайд өнөөдөр ирж байгаатай холбогдуулан  маргааш хуралдуулахаар болжээ.

    Маргааш Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд С.Батболдын ОХУ-д хийсэн албан айлчлалын дүнгийн тухай хэлэцэх юм. Үүнээс гадна “Хөрөнгө гаргах тухай, Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай, Хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх талаар зарим авах арга хэмжээний тухай” зэрэг нийт 15 асуудал хэлэлцэх аж. Мөн маргаашийн хуралдаанаар нууцад хамаарах хоёр асуудал хэлэлцэхээр товлосон байна.  Үүний нэг нь өнгөрсөн оны хавар Төв аймагийн нутагт дэвсгэрт агаараас унасан биетийн талаарх асуудал ажээ. Тухайн үед агаараас унасан биетийг АНУ-ын “Дельта-2” пуужингийн үлдэгдэл гэж холбогдох албаны мэргэжилтнүүд тодорхойлсон юм. Энэ талаар маргааш Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болжээ.

    Б.Алтансүх
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж