Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн “Баянмонгол” чуулга “Movie songs of world” буюу дэлхийн киноны дуугаар тоглолт хийх гэж байна. Тоглолт энэ сарын 16-нд Улсын филармонид болох аж. Тоглолтод гавьяат жүжигчин Д.Энхзул, Соёлын тэргүүний ажилтан “Voice” хамтлагийн ахлагч С.Баттулга, дуучин Ж.Алтанцэцэг, ардын дууч Бурмаа зэрэг 20 гаруй дуучин оролцох юм. Тус тоглолтод “Кавказад болсон явдал”, “Суварган цэнхэр уулс” зэрэг сэтгэлд хоногшсон киноны хөгжмийг эгшиглүүлэх аж. Тоглолтын тасалбарын хувьд 8000 төгрөг гэнэ. Сонирхуулахад тоглолтод “Тусгай салаа” олон ангит киноны “од” Дэндэв буюу жүжигчин Т.Эрдэнэбаяр “Ааваа зорино” дуугаараа үзэгчдэд бэлэг барих гэнэ.
М.Урин
М.Урин
Зочин 2011-01-12 180.149.65.146
ovoo neg songodog ayas sonsii geheer enkhzul ch geh shig hulhi yumnuud charlah nee za bolii songodog bol songodogooroo bai l daa sain duriin uransaikhanchid tend yugaa hiideg bna aa