
Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Агваансамдангийн Сүхбатыг зодог тайлснаас хойш бэлтгэл сургуулиа хаяад, бие хаа нь жижигрээд “нүднээс гарчихсан” гэж санах хүн олон. Нээрээ л аварга маань багагүй жин хассан ч энэ нь бэлтгэл сургуультай нь огт холбоогүй аж, аварга маань одоо зодоглож байснаасаа илүү биеийн хүчний дасгал хийж байгаа гэнэ. Тэрээр нэг жил гарны өмнөөс “Хөгжлийн төлөө эрчүүдийн клуб”-т элсэн, өөх тос, кофе, сархад, чихэр гээд элдэв зүйлээс татгалзаж “Herbalife”-ийн үнэнч хэрэглэгч болж эрүүл мэнддээ анхаарч эхэлсэнтэй холбоотой ажээ. Аварга маань нэг найздаа:
-Энэ “Herbalife” эртхэн монголд орж ирэхгүй яав даа хэмээн битүүхэн рекламдаад авчээ.
М.Нямсайхан