iPad нэг ч өрсөлдөгчгүй тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

iPad нэг ч өрсөлдөгчгүй тэргүүллээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Лас Вегас хотноо болсон Consumer Electronics Show үзэсгэлэнд планшет компьютерийн 80 орчим загвар оролцсон юм. Гэсэн хэдий ч Apple iPad загвартай өрсөлдөх хэмжээний нэгээхэн ч планшет компьютер байсангүй хэмээн шинжээчид дүгнэсэн тухай  AppleInsider мэдээллээ. Шинэ үеийн Face Time видео дуудлагын функц нь Apple компанийг бусдаас түрүүлэх боломж олгосон байна.
    J.P. Morgan компанийн шинжээч Марк Московиц CES үзэсгэлэнд оролцсон олонхи планшет компьютерүүд удаан бөгөөд эвтэйхэн биш байсан учир iPad-тай өрсөлдөх боломжгүй юм гэж хэлжээ. Мөн iPad планшетийн гол давуу тал нь дэлгэцийн тохиромжтой хэмжээ, бренд, экосистем болон програм хангамж юм хэмээн тэрбээр дүгнэлээ.

    Н.Тунгалаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж