Монголын Интернэт: “Интернэтийн талаар миний санах зүйлс”

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Монголын Интернэт: “Интернэтийн талаар миний санах зүйлс”

АНУ-д амьдарч, ажиллаж яваа Жагдаг маань “Интернэтийн талаар миний
санах зүйлс” гарчигтай  сайхан блог бичжээ. Миний бичих ажил ч их
хөнгөрлөө … Smile 

Монголын Интернэтийн ойд цуврал нийтлэлүүд сэтгэл их хөдөлгөж, олон
сайхан дурсамжуудыг санаанд оруулж байна аа. Бодвол удахгүй magicnet =
шидэт сүлжээ = Mongolian Access Global Internet Connection … нэр өгч
байсан талаараа дурдах байх аа, тээ?

Би бас ихэд хөөрөөд жаахан зүйл блогтоо бичих гэж оролдлоо – http://bit.ly/dUKJ95

Далимд нь тодруулахад, MagicNet гэдэг нь Mongolian Access to Global Information and Communications гэсэн үгийн товчлол билээ. Мэйжикнэт ХХК бол Датакомоос төрсөн гурван охин компаний нэг юм (http://www.magicnet.mn).

Ч.Батаа Мэйжикнэт компанийхаа Ерөнхий захирлаар, С.Нацагдорж ТУЗ-ын
даргаар, Ш.Батцолмон албаны даргаар, Э.Бямбаа инженерээр ажиллаж байна.

Үргэлжлэл нь http://www.enkhbat.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж