Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

“Хит” эргэн ирнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    “Хит” энтертайнтентийн 15 жилийн ой энэ онд тохиож байгаа. Сүүлийн хэдэн сар завсарлаад байсан “Хит” нэвтрүүлэг тун удахгүй цэнхэр дэлгэцээр эргэн учрах нь ээ. “Хит” энтертайнтентийн захирал Д.Давааням одоогоор дөрвөн телевизтэй нэвтрүүлгээ цацах талаар ярьжээ. Тэд “Сар болгоныг хөгжим сонирхогчтой хамт” гэсэн уриан дор энэ жилийн ажлуудаа хэдийнээ төлөвлөсөн гэнэ.  Ирэх сарын 5-нд электро хөгжим сонирхогчдод зориулан “White Moon” нэртэй үдэшлэг дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байна. Мөн ирэх сарын 11-нд “Шилдэг DJ“ тоглолтыг хийх гэнэ. Үүнээс гадна энэ зун олон улсын электро хөгжмийн наадмыг Улаанбаатар хотод хийхээр төлөвлөөд байгаа ажээ. “Хит” нэвтрүүлэг тун удахгүй тэсрэлт хийх нь.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж