Нийслэлд 236,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Нийслэлд 236,3 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын болон салбарын сайдуудын багцын хөрөнгөөөр 123,7 тэрбум, өнгөрсөн оны давсан орлого 10 тэрбум төгрөгийг оролцуулан нийслэлд  236,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Энэ онд нийслэлийн төсвөөр 79 тэрбум, замын сангаар 9,4 тэрбум, төсвийн урсгал зардалаас цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн тохижилт, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр 14,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай зэрэг олон ажил хийгдэх юм байна. Дээрхи асуудлыг  Нийслэлийн засаг даргын санаачлагаар “Хөрөнгө оруулалтын ажлын 2010 оны гүйцэтгэл, үр дүн, энэ оны бодлого зорилт” зөвөлгөөнөөр танилцуулсан юм.


    Ш.Чимэг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж