Шинээр үйл ажиллагаа явуулж болох 77 нам байна

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Шинээр үйл ажиллагаа явуулж болох 77 нам байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын Их Хурлын гишүүн Ц.Шинэбаяр “МАХН” гэсэн нэр болон түүнтэй ижил товчлол бүхий ойролцоо утгатай бүхий, намын нэр Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт хичнээн бүртгэлтэй байгаа талаар шалгуулахаар энэ сарын 10-ны өдөр хүсэлт гаргасан.

    Тэрээр өчигдөр УБЕГ-т очиж Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дарга Д.Чинтулгын гарын үсэгтэй лавлагаа авсан. Тус лавлагаанд нийт 90 хүн намын нэр улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаагаас МАХН-ын түр штаб байгуулагдсан цагаас хойш 77 иргэн намын нэрээ албан ёсоор улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
    Эдгээрээс МАХН гэсэн товчлолтой 18 нэр. Харин түүнтэй ойролцоо утга бүхий 38 нэр бүртгүүлсэн байна. Тэгэхээр өнөөгийн байдлаар УБЕГ-т албан ёсоор бүртгэлтэй шинээр үйл ажиллагаа явуулж болох 77 нам байна.

    Б.Алтансүх

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж