Б.Хурцыг батлан даалтад гарах асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг батлан даалтад гарах асуудлыг хэлэлцэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Лондонгийн “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд  өнөөдөр Үндэсний аюулгүй байдлыг зөвлөлийн Ажлын дарга дарга Б.Хурцыг батлан даалтад гаргах  эсэхийг хэлэлцэнэ. Түүнийг Их Британийн шүүгчид  Германы талд шилжүүлэх   тухай асуудлыг энэ сарын 5-ны өдөр хянан хэлэлцэн, шүүх хурал түр завсарласан юм. Уг шүүх хуралд манай талыг төлөөлж оролцсон  өмгөөлөгч Алан Жонсын тавьсан   дипломат ямба эрхтэй Монгол Улсын иргэнийг баривчилсан талаархи баримтыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж ирэх хоёрдугаар сарын 3-ны өдөр үргэлжлүүлэн явуулахаар тогтсон.  Өнгөрсөн хугацаанд болсон шүүх хуралд Монгол Улсыг төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх консул Н.Батаа болон Б.Хурцын эхнэр Сарнай  нар оролцсон аж. Түүнийг есдүгээр сарын 17-ны өдөр Английн тал Олон улсын эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн гэх үндэслэлээр саатуулан хорьсон билээ.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж