Нөөцийн махны үнийг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны үнийг тогтоожээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Нийслэлийн иргэдийн хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг энэ сарын 15-наас худалдаанд гаргах болсон билээ. Харин ямар үнээр худалдах нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл нийслэлчүүдийн хэрэгцээнд гаргах нөөцийн махыг хэдэн төгрөгөөр худалдаалахыг шийдвэрлэсэн байна. 

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан мах бэлтгэлийн компаниудтай тохиролцсоны дагуу нөөцийн махны 1 кг-ийн жижиглэнгийн үнийг хонины мах-3000, үхрийн мах-3500, ямааны мах-2400 төгрөгөөр борлуулахаар тогтсон байна.

    Нөөцийн махыг нийт 267 худалдааны цэгээр худалдаалах байна. Ингэхдээ 0,5-3 кг-аар жижиглэн савлаж худалдах ажээ. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 138 дугаар тогтоолын дагуу 2011 онд нийслэлчүүдийн хэрэгцээнд 12 мянган тн мах бэлтгэхээр төлөвлөсөн. Өчигдрийн байдлаар мах бэлтгэлийн ажил 95 хувьтай байна. Нөөцийн махыг “Мах маркет”, “Мах импекс”, “Мах экспорт”, “Тайж трейд”, “Баатарууд тэнгэр”, “Багахангай”, “Монгол мах экспо”, “Баруунмонгол”, “Соотон”, “Давшилт трейд”, “Саян-Уул”, “Эрдэнэт прогресс”, “Стандарт мах”, “Хүнс трейд” зэрэг компаниуд бэлтгэжээ.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж