Үндэсний бүтээмжийн дээд шагнал олгох журам баталжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Үндэсний бүтээмжийн дээд шагнал олгох журам баталжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн  2010 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 255 дугаар зарлигийг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал "Төрийн гэрэгэ” шагналын журмыг захирамж гарган баталлаа. Журам ёсоор Монгол орны эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд шинэ жишгийг авчирч, дэлхийн стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан бүтээн байгуулалтыг шалгаруулж, уг шагналыг жилд нэг удаа 3-аас илүүгүй тоогоор билгийн тооллын он солигдохын өмнө олгох юм байна.

    Шалгарсан бүтээн байгуулалтын шагнал нь уг шагналыг олгох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн бичвэр бүхий цом байх юм. Шагналыг жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн хүндэтгэлийн өргөөнд гардуулахаар журамд заажээ. Түүнчлэн шагналд хэрхэн нэр дэвшүүлэх, ямар бичиг баримт бүрдүүлэх, сонгон шалгаруулалтыг хэн хийх талаар журамд тодорхой заажээ. Журмыг  Ерөнхийлөгчийн вэб сайтад байрлуулсан тул хүн бүхэн танилцах боломжтой аж.

    Эх сурвалж President.mn
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж