Жагсаалаас болж бүлэг хуралдсангүй

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Жагсаалаас болж бүлэг хуралдсангүй

Сүхбаатарын талбайд болсон иргэний хөдөлгөөнүүдийн жагсаалаас болж, УИХ дахь МАХН-ын бүлэг бүтэн хуралдаж чадсангүй. Уг нь бүлгийн хуралдаан үдээс өмнө эхэлсэн ч тухайн үед иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал ид эхэлж байсан аж. Тиймээс тус намын бүлгийн гишүүд “Жагсаалын явцыг харж байж, бүлгийн хуралдаанаа хийе. Үдээс хойш 15.00 цагаас үргэлжлүүлэн хуралдъя” гэж үзжээ. Гэвч тус бүлэг дээрх цагт бас хуралдаагүй тул маргааш өглөөнөөс эхлэн хуралдах ёстой байнгын хороодын хуралдааныг хойш татаж магадгүй байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж