Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын гишүүн Д.Энхбат, Ж.Сүхбаатар нар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Энэ талаараа өнөөдөр мэдээлэл хийх юм байна. Аливаа улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөө баталгаажиж, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчим тусгалаа олсон байдаг. 2000 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь бүхэлдээ Үндсэн хуулийн үзэл баримтлалыг гажуудуулж, Үндсэн хуулийн 20 зүйлийн “Монгол Улсын Их хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална” гэсэн заалтыг, мөн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн батална” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц баталж, үүнийг олонхи улстөрийн нам эвсэл, эрдэмтэн судлаачид, ард иргэд хүлээн зөвшөөрдөг. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, төсөл санаачлагчид анх батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэвээр хадгалж, төрийн эрх мэдлийг хуваарилах зарчмыг адлагдуулахгүйгээр Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болон 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа нууцаар гаргаж, сонгоно” гэснийг УИХ-ын дарга, дэд даргыг УИХ-ын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. УИХ-ын тухай сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс УИХ-ын дэд даргыг сонгоно” гэж өөрчлөн найруулсан байна.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж