Нэгдүгээр сарын 12 | News.MN

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 12

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Геок-Тепе цайзыг эзэлсэн өдөр

    Туркменистанд Ахал-Текинийн тө­гөл дэх Туркмений Оросоос тусгаар сүүл­чийн цайз  Геок-Тепе дайран эзлэгд­сэ­ний (1881) ойг тэмдэглэж байна. Энэ ойг тэмдэглэхдээ туркменчууд Орост хэрэглэгддэг Юлианы хуанлийн өдрийг сонгосон байв.

    Геок-Тепе цайзын өмнөт хэсгийн сэтлэгдсэн хана дайралтын дараа. 1881 оны нэгдүгээр сарын 24

    “Гайхалд оруулна гэдэг нь ялалт гэсэн үг”
     (Геок-Тепе цайзыг эзэлсэн корпусыг командлагч Михаил Дмитриевич Скобелев)
    Цайзын хамгаалалт зоригоороо Туркмены бусад омгоос ялгагдаж байсан текинчүүд хамгаалж байсан ба тэднийг британи туршуулууд сурган зэвсэглэсэн байв. Текиний хаан 1879 онд Оросын захиргаанаас тусгаарлан тэдний корпусыг бут цохиод цайзыг эзэлсэн байлаа.

    Геок-Тепе цайзыг эзлэн авах ажиллагааг эзэн хаан II Александр орос-туркийн дайны баатар генерал Скобелевт даалгасан байв. Оросын 10 мянган хүнтэй корпус хэдхэн цагийн дотор 40 хүн хамгаалж байсан цайзыг эзэлсэн ба дөрвөн офицер, 55 бага тушаалын цэргээ алдсан байлаа. Цайзыг эзлэн 12 мянган гэр, олон тооны мал зэрэг ихээхэн зүйл олзлон авсан байв. Үүнээс зургаа хоногийн дараа  Асхабад (Ашхабад) хот бууж өгсөн бөгөөд 1881 оны хоёрдугаар сарын дотор бүх Туркмен Оросын мэдлийнх болжээ. Цайзыг эзлэх бэлтгэлийг хийн оросууд Туркмений нутгаар төмөр зам тавьж, Каспийн тэнгэст боомт байгуулсан байлаа. Энэ хоёр тээвэр өнөөдөр ч Туркменистанд чухал үүрэг гүйцэтгэдэг.


    Рембрандт хүндэтгэл болгон Константин Хейгенст зургаа бэлэглэхээр шийдэв

    1639 он: Голландын яруу найрагч, төрийн зүтгэлтэн, урлагийг үнэлэгч Константин Хейгенст их зураач Рембрандт захидал бичин хүндэтгэл үзүүлж байгаагаа илэрхийлэн “Самсоныг сохолсон нь” гэсэн зургаа  бэлэгт хүлээн авахыг гуйжээ. Хейгенс гүйцэтгэх засаглалын тэргүүн Нидерландын жонон Ораны Фредерик Хендрикийн хувийн нарийн бичгийн дарга болоод ордны зургийн галарейд зориулсан “Христийн тарчлаан” цуврал зургийг зуруулахаар нэр нь гараагүй байсан эзэндээ Рембрандтыг санал болгосных нь төлөө их зураач түүнд талархсан нь тэр ажээ.  Хейгенс бэлгийг хүлээн авсан эсэх нь тодорхойгүй. Одоо их зураачийн “Самсоныг сохолсон нь” гэсэн зураг Германы  Майн дэх Франкфурт хотын Штеделевын урлагийн институтад байдаг.

    Боинг 747  далай алгассан анхны нислэгээ хийв

    1970 он: Зорчигч тээврийн хамгийн том хөлөг Боинг 747 (Boeing 747) анхны нислэгээрээ Нью-Йоркаас Лондонд хүрэлцэн ирэв. Өнгөрсөн зууны жараад онуудад нисэх тээвэр эрчимтэй хөгжиж эхлэх үеэр ийм онгоц бүтээх санаа гарч ирсэн байв. Хоёр давхар их биетэй онгоц хийх гэж эхлээд төлөвлөсөн боловч тэр нь өөрийн хүндрэл гаргасан учир түүнийг урьд хэсэгтээ “бөхтэй” болгосон юм. Boeing компани Pan Am компанид дөрвөн жилийн дотор уг онгоцыг хийж өгөхөөр ам гараад түүнийгээ биелүүлжээ. A380 онгоц 2005 онд гарч иртэл Boeing 747  дэлхийн хамгийн том хөлөг гэсэн цолыг 35 жил барьж байлаа.

    Уг онгоцны янз бүрийн хувилбар байдаг ба Австралийн Qantas Airways  нисэхийн компанийн Boeing 747 онгоц 1989 онд Лондоноос буулт хийлгүйгээр Сиднейд хүрэхдээ 18000 км замыг 20 цаг есөн минутын дотор туулсан дээд амжилт үзүүлж байлаа. Одоо энэ онгоцны ашиглалт аажмаар хорогдож байна.

    0 сэтгэгдэл

    News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

    Avatar

    www.bagro.mn 2011-01-12 202.131.233.178

    “Баясах Фүүдс” ХХК нь “Баясах Групп” -ын хөрөнгө оруулалтаар 2008 онд байгуулагдсан Тус компани нь 2009 онд “Bagro” Б’АГРО- Баясах Агро үгний товчлол хүнсний үйлдвэрээ ашиглалтанд оруулсан бөгөөд хүнсний ногоо жимс жимсгэнэ боловсруулан импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна Энэ бүтээгдэхүүн нь хэрэглэгч та бүхний гарт хүрэхээр худалдаалж байна

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж