
Леонардо да Винчийн алдартай зураг Мона Лизагийн байгалийнг зураглал нь зураачийн хийсвэр сэтгэлгээ биш Хойд Италийн Боббио хотын орчны тодорхой байгаль гэж судлаач эмэгтэй Карла Глори (Carla Glori) үзэж байгааг Daily Telegraph сонин даваа гаригийн дугаартаа бичсэн байлаа.
Караваджогийн шарилыг нээгч, Соёлын өвийг хамгаалах Италийн үндэсний хорооны тэргүүн Сильвано Винчети (Silvano Vinceti) их зураачийн зургаас үсэг ба тоог олж харсны дараа ийм дүгнэлтээ Глори хийжээ. Тухайлбал, Зургийн баруун хэсэгт Жокондогийн зүүн гарт зурагдсан гүүрний аркаас “72” гэсэн тоог олж харсан Винчети түүнийг Леонардогийн ид шидийн онолын илэрхийлэл гэж байв.
Глорийн үзэж байгаагаар тэр тоо нь 1472 оныг заасан гэнэ. Тэр үед Боббиогийн дэргэдүүр урсах Треббия (Trebbia) гол эргээсээ халин хуучин гүүрийг урсгаад тэр хязгаарт ноёрхож байсан Висконтийн гэр бүлийнхэн аргагүй эрхэнд шинэ гүүр бариулсан байв. Бусад бүх дүрслэлийг нутгийн шилтгээний цонхоор харагдсан зураг гэж тэрээр үзжээ.
Өмнө нь Боббио хот нь асар том Сан-Коломбано (San Colombano) хийд байдаг гэдгээрээ алдартай байв.
Карла Глори өөрийн дүгнэлтээ улам цаашлуулж, хэрэв үйл явдлын өрнөлт Италийн төвд биш, Леонардо уг зургаа Флоренцид 1503-1504 онуудад эхэлсэн гэх эрдэмтдийн өмнө хэлж байсан зэрэг нь худлаа болж байгаа зэргээс үүдэн түүнийг хойд нутагт зурсан юм бол загвар нь худалдаачны эхнэр Лиза дель Жокондо (Lisa del Giocondo) биш, Миланы герцогын охин Бьянка Жованна Сфорца (Bianca Giovanna Sforza) мөн гэлээ.
Түүний эцэг Лодовико Сфорца урлагийнхныг дэмждэг, Леонардогийн гол захиалагч нарын нэг байсан аж.
Зураач, зохион бүтээгч тэднийхээр зочилхоор Миланаас гадна тэр үедээ номын сангаараа алдартай, Миланы захирагч нарт захирагдаж байсан Боббио хотноо ирж байсан гэж Глори хэлж байна.
Энэ бүгдэд итгэл муутай хандаж байгаа мэргэжилтнүүд Винчетийн Моно Лизагийн нүдний хүүхэн хараанаас илэрүүлсэн тоо, үсэг нь олон зууны турш зотон дээр үүссэн хагарал гэж хэлж байгаа.
Ш.САМБУУ