Орос-Хятадын худалдаа 55,4 тэрбум долларт хүрэв

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Орос-Хятадын худалдаа 55,4 тэрбум долларт хүрэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Орос-Хятадын хоёр талын худалдааны эргэлт 2010 онд 55,448787 тэрбум ам.доллар болсон тухай Хятадын Гаалийн мэдээнд өгүүлсэн байв.

    Энэ даваа гаригийн мэдээгээр хоёр орны худалдаа 2010 онд өмнөх жилийнхээс 43,1 хувиар өсч 55,45 тэрбум ам.долларт хүрчээ. Ерөнхий дүнгээр Хятадын импорт 69 хувиар өсөн 29,61 тэрбум ам.доллараар, Оросын барааны Хятадад оруулсан импорт  нь 21,7 хувиар өсөн 25,84 тэрбум ам.долларт хүрсэн гэж Хятадын гааль мэдээлжээ.

    Арванхоёрдугаар сарын эхээр Хятадад суугаа Оросын худалдааны төлөөлөгч Сергей Цыплаков жилийн дүнгээр хоёр орны худалдаа 55-57 тэрбум ам.доллар болно гэж хэлсэн байв.

    Ш.САМБУУ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж