Сөрөг хүчин Засгийн газрын гайхлыг төрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчин Засгийн газрын гайхлыг төрүүлэв

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Сөрөг хүчний “улаан цамцтанууд” хөдөлгөөнийхний олон хүнийг хамарсан цуглаан Тайландын нийслэлд энэ ням гаригт болсон байна. Цуглаанд 30 мянган хүн оролцсон нь тоогоороо Засгийн газрыг “гайхалд” орууллаа гэж Тайландын хэвлэл мэдээлэл энэ даваа гаригт мэдээлсэн байна.

    Цагдаагийн мэдээгээр шоронд хоригдож байгаа хөдөлгөөний лидерүүдийг барьцаанд суллан чөлөөлөхийг шаардсан цуглаанд 30 гаруй мянган хүн оролцжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр Бангкок хотын онц байдлыг цуцалсны  дараа “улаан цамцтанууд” Ратчапрасонг огтлоо замын талбайд ийнхүү  хоёр дахь удаагаа цугларчээ.

    Ням гаригийн өдөр нь сөрөг хүчнийхэн Пхан Фа гүүр ба хотын түүхэн хэсгийн Ардчиллын хөшөөний дэргэд болон Ратчапрасонгийн огтлоо замын худалдааны төвд нэгэн зэрэг цугларсан гэж Bangkok Post сонинд бичсэн байлаа. Ардчиллын хөшөөний дэргэд тэд энэ районд дөрөвдүгээр сарын 10-нд жагсагчдыг хөөн тараах үеэр амь үрэгдсэн нөхдөө дурсах ёслол хийсэн байна. Уг ёслолын дараа тэд хотоор явцгааж, Ратчапрасонг талбайд цугларсан олонтойгоо нийлсэн хэмээн сонин өгүүлэв. 

    Жагсаалд оролцогсдод орой нь Тайландын сөрөг хүчний зоригжуулагч, экс-ерөнхий сайд Чинават утсаар хандсан байв. Чинават одоо гадаадад орогнож, сөрөг хүчнийг хилийн чанадаас удирддаг. Улстөрч “улаан цамц­танууддаа” хандан ардчиллын төлөөх тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалаад “улс оронд ардчил­лыг сэргээх зорилго” шинэ онд биелсэн байж болохыг мэдэгдлээ.

    Ням гаригийн орой орон нутгийн цагаар есөн цагийн үед тэд дөрөв-тавдугаар саруудад “улаан цамцтануудын” олон хоногийн өргөн цар хүрээтэй жагсаалыг хөөн тараах үеэр амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалд зул өргөцгөөв. Дөрөвдүгээр сарын 7-ноос Бангкокт онц байдал тогтоосны дараа цэргийнхнийг жагсагчдыг хөөн тараахаар хотод оруулсан билээ. Эсэргүүцлийн жагсаалыг тавдугаар сарын 19-нд бүрэн тараан хөөсөн ба энэ үеэр Тайландын нийслэлд 89 хүн алагдаж, 2000 гаруй хүн шархадсан ба 40-өөд хүн сураггүй болжээ. Зул өргөсний дараа жагсагчид тайван тарц­гааж гэр гэртээ харьсан гэж хэвлэл онцолжээ.

    Жагсаалд оролцогчдын тоо Засгийн газарт цочрол болсон ба “улаан цамцтан” сөрөг хүчин хүн амын тодорхой хэсгийн дэмжлэгийг хүлээсээр байгааг харууллаа хэмээн  Bangkok Post тоймчийн буландаа бичсэн байна. Галдан түймэрдэж, үймээн самуун гарган жагсаалыг тараахыг хүчирхийллээр хариу барьсны дараа Чинаватын талынхан ба “улаан цамцтануудын хэсэг” хөдөлгөөнөөс нэг мөр нүүрээ бууруулсан гэж эрх баригчид үзэж байсан юм.  Гэвч “улаан цамцтануудын” удирдлагад шинэ лидерүүд гарч ирэн тайван замаар тэмцэх болсны дараа сөрөг хүчний эгнээнд өнгөрсөн хавар явсан хүмүүс нь эргэн ирсэн байна.

    “Улаан цамцтанууд” цаашид хүчирхийлэл гар­гахаас татгалзах байх, учир нь тэдний гол зорилго бол удахгүй болох шинэ сонгууль гэж шинжээчид дүгнэж байна. Хүчин төгөлдөр Үндсэн хуулиар сонгууль 2011 оны эцсээр явагдана. Гэхдээ ерөнхий сайд Апхисит Ветчасива ба эвслийн Засгийн газрын бусад гишүүд тайван амгалан байвал парламентыг ойрын хугацаанд тараах боломжтой гэдгээ өнгөр­сөн арванхоёрдугаар ба энэ сард мэдэгдсэн байв. Ийм нөхцөлд ээлжит бус сонгууль явагдах юм.

    Улс төрийн шинэ хөөрлийг үүсгэн хүчир­хийлэл гаргаж магадгүй  хоёр асуудал одоо шийдэгдээгүй байна гэж Bangkok Post сонины тоймчийн буланд өгүүлсэн байв. Үүнд: тавдугаар сарын 19-ны жагсаалыг хөөн тараах үеэр баривчлагдан террорын хэрэг тулгагдаад байгаа сөрөг хүчний 19 лидерийг барьцаанд түр хугацаагаар суллахаас эрх баригчид татгалзаж байгаа болон хаврын олон нийтийн эсэргүүцлээр 89 хүний  амь үрэгдсэн нөхцөл, байдлыг тогтоох улсын комиссийн хэтэрхий удаан ажиллагаа орж байна. Өнгөрсөн зун байгуулагдсан комисс амь үрэгдэгсэд хэнийг суманд амиа алдсаныг олон нийтэд одоо хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа билээ. Үндэсний зөвшилцлийг бий болгохын тулд комиссийн ажлыг зөвшилцлийгтүргэтгэж, хорионд байгаа лидерүүдийг барьцаатайгаар аль болох хурдан чөлөөлөх хэрэгтэй гэж тоймч бичжээ.


    Ш.САМБУУ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж