Батлан хамгаалахын сайд Гейтс Хятадад айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Батлан хамгаалахын сайд Гейтс Хятадад айлчлав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    БНХАУ ба АНУ-ын Батлан хамгаалахын сайд нар Лян Гуанле ба Роберт Гейтс  цэргийн салбарын зөрөлдөөнийг яриа хэлцлийн замаар зохицуулан батлан хамгаалахын салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг товхинуулахаар тохиролцсон тухай Хятадын  “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

    Роберт Гейтс Хятадад ажлын айлчлалт хийлээ. Төлөвлөгдсөн арга хэмжээний дэгийн дагуу Гейтс БНХАУ-ын Батлан хамгаалах яамны тэргүүнтэй энэ даваа гаригт хэлэлцээр хийлээ. Роберт Гейтс айлчлалынхаа явцад БНХАУ-ын тэргүүн Ху Жиньтао, Гадаад хэргийн сайд Ян Зечи  нар болон өндөр тушаалын хятад түшмэдүүдтэй уулзсан байна.

    “Цэргийн хөгжлийнхөө талаар Хятадын авч байгаа зүтгэл ямар ч байдалд дэлхийн гурав дахь орны эсрэг чиглээгүй” гэж Лян Гуанле Роберт Гейтст хэлэн ийм маягаар Хятадын хүчин чадал эрчимтэй өсч буйд Пентагоны тэргүүн түгшиж байгаад нь хариу өглөө.

    Хоёр орны цэргийн хамтын ажиллагааны боломж нээгдэж байгаа ч “хамтын хүчин чармайлтыг шаардсан” ээдрээтэй асуудлууд байгааг Лян Гуанле хэлэв. Энэ сарын 18-21-нд Вашингтон хотноо уулзах АНУ ба БНХАУ-ын тэргүүн нар цэргийн холбоог хөгжүүлэхийн чухлыг зохих ёсоор үнэлж байгааг өөрийн ээлжинд Пентагоны тэргүүн онцлон тэмдэглэв.

    “Хоёр орны цэргийн харилцаанд тавьсан зорилгыг биелүүлэхийн тул бүх хүчээ шахаж ажиллана” гэж Гейтс амласан байв. Цэргийн салбарт хамтрах нь харилцан ашигтай шинжийг агуулж байгаа хэмээн Гейтс онцолсныг Синьхуа мэдээлэв.

    Ассошиэйтед пресс агентлагийн авсан мэдээллээр батлан хамгаалах албадын тэргүүн нар стратегийн асуудлыг хэлэлцэх ажлын хэсэг байгуулахаар тохиролцжээ.

     Энэ удаагийн айлчлалаар хоёр орны цэргийн салбарт “тэсрэлт” болох дэвшил гарахгүй гэж шинжээчид үнэлж байгаа. Гэсэн ч Гейтсийн айлчлал нь АНУ ба БНХАУ-ын батлан хамгаалахын харилцааг ердийн урсгалд нь оруулж, өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Хятадын тасалсан цэргийн салбарын хамтын ажиллагааны хүйтрэлийг “гэсгээж” байгаа хэрэг болж байна. Сөргөлдөөний шалтгаан нь АНУ Тайваньд их хэмжээний зэр зэвсэг худалдах болсноос үүдэлтэй.

    БНХАУ ба АНУ-ын Батлан хамгаалахын сайд Лян Гуанле, Роберт Гейтс нар цэргийн салбарын зөрөлдөөнөө яриа хэлцлээр арилган энэ салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг явуулахаар тохиролцлоо гэж Бээжинд болсон хэлэлцээрийн дүнгийн талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.


    Ш.САМБУУ
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж