Мэргэн буучид бэлтгэлдээ гарчээ | News.MN

Мэргэн буучид бэлтгэлдээ гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Мэргэн буучид бэлтгэлдээ гарчээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Олимпийн наадмын өмнөх жил учир 2011 он спортын салбарынхны хувьд олимпийн эрх авах чухал он жил байх учиртай. Монголын топ дөрвөн спортын нэг гэгддэг буудлага спортынхон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна олон улсын чанартай цуврал тэмцээнээс олимпийн эрхийн оноо цуглуулах юм. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, шагналын тавцанд гарч чадвал Лондонг зорих эрхтэй болох буудлагынхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны есдүгээр сард Сербийн нийслэл Бельград хотноо болно. Харин үүний өмнө мэргэн буудчыг нэлээд хэдэн тэмцээн хүлээж байгаа ба олимпийн эрхийн оноо олгох анхны тэмцээн нь ирэх гуравдугаар сард болох ажээ. Австралийн Сидней хотноо гуравдугаар сарын 21-нд эхлэх тус тэмцээнээс медаль хүртсэн тохиолдолд олимпийн эрхийн оноо олгодог байсан ч энэ жилээс эхлэн зөвхөн финалд шалгарсан, өөрөөр хэлбэл, алт эсвэл мөнгөн медаль хүртсэн тамирчинд эрхийн оноо олгох талаар яригдаж байгаа гэнэ. Тиймээс ч Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, залуучуудын дэлхийн аварга Ц.Хонгорзул тэргүүтэй мэргэн буучид олимпийн наадамд аль болох өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, медалийн хур буулгах зорилго өвөртлөн шинэ он гармагц бэлтгэлээ эрчимтэй хийж эхэлжээ.

    С.Цэлмэг

    0 сэтгэгдэл

    News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

    Avatar

    Зочин 2011-01-12 180.235.166.177

    ééééééééééééééééééèèèèèòðäõíõøøïçð ï¿¿ð

    Avatar

    С.Цэлмэг танаа 2011-01-12 202.179.19.95

    Тэмцээний нэр хугацааг сайн мэдэхгүй байж худлаа мэдээлэл бичихээ болимоор байнаийм юм бичмээр байвал ядаж тодруулж асуучихаад үнэн мэдээлэл хүмүүст өгч байгаарай

    Avatar

    admin 2011-01-12 202.179.10.46

    zaabal amjilt gargana shuumonhzulaa chi odoo aabal amjilt gargana shuuchamaig mongolchuud huleej baigaa shuu

    Avatar

    www.bagro.mn 2011-01-12 202.131.233.178

    “Баясах Фүүдс” ХХК нь “Баясах Групп” -ын хөрөнгө оруулалтаар 2008 онд байгуулагдсан Тус компани нь 2009 онд Б’АГРО- Баясах Агро үгний товчлол хүнсний үйлдвэрээ ашиглалтанд оруулсан бөгөөд хүнсний ногоо жимс жимсгэнэ боловсруулан импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна Энэ бүтээгдэхүүн нь хэрэглэгч та бүхний гарт хүрэхээр худалдаанд байгаа

    Avatar

    Зочин 2011-01-12 202.55.191.22

    юуун сүртэй гарчиг тавьдагийн

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж