Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Хайрын дууч “Аморе”

Монголын зохиолчдын эвлэл, “Их Монгол” дээд сургууль хамтран зохион байгуулдаг сэтгүүл зүйн нэрт төлөөллөгч, яруу найрагч С.Батмөнхийн нэрэмжит хайрын шүлгийн “Аморе” наадам наадам болох гэж байна. Энэ жил зургаа дахь удаагаа зохиогдох гэж буй уг наадам энэ сарын 30-нд “Их Монгол” дээд сургуульд болох аж. Яруу найргийн авьяас сонирхолтой, уран үгийн ертөнцөд өөрийн билэг оюуныг сорих чин хүсэлтэй Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын авьяасыг нээн илрүүлэх зорилготой энэхүү наадамд 9-11 дүгээр ангийн сурагчид оролцох боломжтой юм. Наадамд оролцох хүсэлтэй сурагчид хайрын сэдвээр бичсэн гурван шүлгээ энэ сарын 12-23-ны дотор “Их Монгол” дээд сургуулийн 27 тоотод аваачиж өгөх юм байна. Наадамд түрүүлсэн найрагч хагас сая төгрөгийн эзэн болох бөгөөд уралдаан шалгарсан бүтээлийг ном болгон хэвлэх ажээ. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж