Ц.Жаргалсайханд хэн виски өгөв?

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Ц.Жаргалсайханд хэн виски өгөв?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Ганц хүү нь эх орноосоо урвасан хэргээр 17 жилийн хорих ял сонссоод байсан Монголын нэртэй дипломатчдын нэг Д.Цахилгаан гуайн хүүгийнх нь энэ хүнд ялыг үгүйсгэж, таван жил хорихоор больж зөөллөсөнд магнай тэнийтэл баярлаж байгаагаа илэрхийлжээ. 14 тэрбум төгрөгийн хөрөнгө шамшигдуулчихсаны дэргэд хүнд ял хэдий ч 17 жилийн дараа амьд байж хүүгийнхээ царайг харах уу, үгүй юу гэж шимширч байсан ээж аавынх нь хувьд энэ нь нар гийсэн баярт мэдээ байлгүй л яах вэ? Хүүгээ хоригдсоноос сэтгэл санаагаар хямарсан ээж нь арав гаруй кг турж, нүднээс гарсан гэгдэж байсан. Төр хүүг минь хэлмэгдүүллээ гэж байсан Д.Цахилгаан төр нь ажил хийж байсан хүүгээ алгадаад авахын дайны ширвээ л биз, би ч гэсэн цочсон хүн аягатай халуун цайгаа асгаж, цутгахын дайны л юм боллоо гэж ярьсан байна. Тэрбээр мөн хүүг нь хоригдож, бүдэрч байхад нь халуун сэтгэлээр тусалж байсан бүх хүмүүст баярласнаа илэрхийлж, ялангуяа сэтгүүлч Б.Ганчимэгт бүр халуун сэтгэлийн талархлаа илэрхийлжээ.  Олон хүн сайнтай муутай гэдэгчлэн нүүрээ буруулах хүн ч байдаг л биз.

    Манай цагдаа хүчний байгууллагын ч бас хүнийг хэрэгт ноцохдоо гарамгай болохоор Ц.Жаргалсайханыг сэжиглэн шалгаж байхдаа өө болгоныг татаж үзэж байсан гэдэг. Ямар сайндаа л шүүгээнд нь байсан вискийг хэн өгснийг шалгаж, эр улс бие биедээ ганц шил хатуу юм бэлэглэхийн дайны юм байдаг л хойно Ц.Жаргалсайхан бэлэг өгсөн ах хүүгийнхээ нэрийг хэлж. Мундаг тагнуул илрүүлэх гэж дүрдээ итгэсэн мөрдөн байцаагч нөгөө ах хүү дээр нь очиж хэргийг нь “улайлгах” гэтэл олны танил, дээгүүр албан тушаалтан тэрбээр “Та нар дэндэнэ, дэндэнэ гэхэд арай хэтэрч байна. Эр улс ганц шил юмны наана цаана байлгүй л яадаг юм бэ? Та нар битгий ингэж “нохойт” гэж өрөөнөөсөө хөөгөөд гаргасан сураг сонсогдож л байсан. Манайхан, манайхан ч юу байхав дээ, цагдаа хуулийн байгууллагынхан заримдаа ч туйлшрах гээд байдаг ч тал бий. Ширэн тэлээ, цаг авсан хэргээр авлигийн хэрэг “тунхаглаж” байсан тохиолдол ч бий. Арай л эх орноосоо урвасан хэргийг нэг шил архиар “баталгаажуулах” гэж байсан юм биш байгаа даа.

    А.АНУ      

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж