Н.Жанцанноров ач охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Н.Жанцанноров ач охинтой болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү Дамдинцэрэн өнгөрсөн 2009 онд хуримаа хийж байсан. Нэрт хөгжмийн зохиолч хүүгийнхээ хуримын ёслолын “Баянгол” зочид буудалд хөлтэйхэн хийж, өөрийнхөө морин хуурт зориулсан “Цагаан суварга” болон хүүгийнхээ зохиосон хөгжмийн бүтээлийг багтаасан CD-г уригдсан зочдод бэлэглэж байсан удаатай. Тэгвэл хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэ сарын 1-нд ач охинтой болсон байна. Түүний хүү Дамдинцэрэнгийн эхнэр Э.Энхзаяа нар Япон улсад суралцдаг бөгөөд энэ сарын 1-нд хөөрхөн охинтой болжээ. Энэ талаараа Ж.Дамдинцэрэн facebook дээрээ “Шинэ оны анхны өдөр Дами, Заяа хоёр нь охинтой боллоо. 3369 грамм. Анхны хүүхэд маань эрүүл саруул хөөрхөн яг над шиг хүүхэд байна” хэмээн бичжээ. Мөн тэд охиноо Сүндари хэмээн нэрлэсэн байна.

    М.Анир
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж