Зохиолч, хөгжмийн зохиолчид эрхээ хамгаална

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Зохиолч, хөгжмийн зохиолчид эрхээ хамгаална

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Зохиолчид болон хөгжмийн зохиолчид хамтран өөрсдийн эрхээ хамгаалахаар хамтын удирдлагын байгууллага байгуулжээ. Монголын зохиолч, хөгжмийн зохиолчдын эрхийг хамгаалах холбоо байгуулах хурал энэ сарын 7-нд болж тэргүүнээрээ Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэгийг сонгожээ.

    Уг хуралд Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгч Б.Бямбабаяр, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэр, оюуны өмчийн хэлтсийн дарга Э.Мягмардорж нар оролцов. Мөн гүйцэтгэх захирлаар хөгжмийн багш М.Энхцэцэгийг сонгон, удирдах зөвлөлдөө долоон зохиолч, хөгжмийн найман зохиолч сонгожээ. Дашрамд дуулгахад тус байгууллагад дуучид ороогүй бөгөөд зохиолч, хөгжмийн зохиолчид давхар тэдний эрхийг хамгаалах ажээ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж