Мона Лизагийн хөргийн нууцаас дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Мона Лизагийн хөргийн нууцаас дэлгэжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Италийн эрдэмтэд Леонарда да Винчигийн алдарт Мона Лизагийн хөрөг дээр хийсвэр биш жинхэнэ амьд байгалийг дүрсэлсэн юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ гэж Их Британийн Daily Telegraph сонинд бичжээ.

    Судлаач Карла Глори үүнийг хойд Италийн Боббио хотхоны ойролцоох байгаль гэж нотолжээ. Карла Глоригийн хэлснээр бол энэ байгаль хэрвээ Италийн төв хэсэгт байсан бол эрдэмтэд хэдийнээ олчих байсан гэнэ. Зураач Леонардо 1503-1504 онд энэ зургаа Флоренцод эхэлсэн. Зураачийн модель нь Миланыгерцогийн  охин, худалдаачин Лиза дель Жокондын гэргий Бьянко Жованн Сфорца байсан байна. Түүний эцэг Лодовик Сфорцн Леонарда зураачийн гол захиалагчийн нэг байжээ.Судлаач үүнээс үндэслээд нэрт зураач маань захиалагчийнхаа урилгаар Миланд төдийгүй миланы эрх баригчдын захиргаанд байсан, тухайн үедээ гайхамшигтай номын сантай гэгдэж байсан Боббиод зочилсон байх нь. Судлаач Глори хэлэхдээ зураач өөрийнхөө зураг дээр үл ойлгогдох үсэг,тоо бичсэнийг онцолсон байна. Зураг дээрх гүүрний арканд, өөрөөр хэлбэл зургийн баруун талд хүнд харагдахуйцаар 72 гэсэн тоо байгаа гэнэ. Глоригийн тайлбарлаж байгаагаар бол энэ нь 1472 оныг илэрхийлж байгаа аж. Энэ онд Боббиогийн дэргэдүүр урсдаг Треббия горхи эргээсээ хальж хуучин гүүрийг унагасан тул энэ хязгаарын эрх мэдэл бүхий гурван гэр бүл шинэ гүүр барьжээ. Бусад дүрслэл  нь бол тэр хавийн нэг цайзын цонхоор харагдаж байгаа байгаль гэнэ.

    А.Зул

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж