
“Mongolian best dance crew” -г зохион байгуулагчид жинхэнэ шоу, тулаан гэдэг талаас харуулахыг зорьж байгаа нь бас нэг онцлог ялгаатай тал нь юм.
МҮОНТ-ээс санаачлан зохион байгуулж буй уг реалити нэвтрүүлгийн эхний шатанд 20 хамтлаг өрсөлдөж байснаас өнөөдөр тав нь тунаж үлджээ.
Чөлөөт бүжгийн төрлийг олон нийтэд сурталчилж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой тус нэвтрүүлгийн эцсийн шалгаруулалт энэ сарын 16-нд “АСА” циркт болох бөгөөд “Beat1family”, “Nova flame”, “PR”, “Hooliganz”, “Танд үйлчилнэ” хамтлагууд гурван сая төгрөг, “Дош” кинонд тоглох болон хамтлагаараа Диснейлэндэд аялж, клип хийлгэх эрхийн төлөө өрсөлдөх нь ээ.