Нийслэлд 14-16 хэм хүйтэн

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Нийслэлд 14-16 хэм хүйтэн

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, зүүн зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн хойд  хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруун хойноос  секундэд 5-10 метр, Алтайн уулсаар секундэд 12-14 метр, Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Эхийн голын баян бүрд, говийн нутгаар 9-14 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.
     
    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.

    Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж