Тусгай хяналтын дэд хорооны хурлыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.01.12-нд нийтлэгдсэн

Тусгай хяналтын дэд хорооны хурлыг хойшлуулав

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс гаргасан өргөдлийг авч хэлэлцэх байсан ч, гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшлууллаа.  УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай холбоотой асуудлаар өргөдөл гаргаад байсан юм. Учир нь Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал 2010 оны арваннэгдүгээр сард болох үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тус хуралдааны үйл ажиллагааг шүүмжилж, улмаар намын даргыг шүүмжлэх үед Н.Алтанхуяг дарга “Зарим үгийг хэлэхгүй бол болохгүй нь, зөндөө тэвчлээ. Тэгж ярих юм бол чи Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай есөн удаа уулзаа биз дээ. Тагнуулын Ерөнхий газарт манай хүн байгаа шүү” гэж хэлсэн нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын дарга намайг тагнаж чагнадаг байж мэдэх тул, эл асуудлыг шалгаж, нягталж өгөх шаардлагатай байна хэмээн хүсч, гомдол гаргасан байсан билээ.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж