
-Бага насны охидыг БНХАУ-ын иргэд хил дамнуулах худалдан авах гэж байсан тухай мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?
-12-16 насны дөрвөн охиныг хил дамнуулан худалдахаар хятад иргэдтэй тохиролцсон хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн цагдаагийн алба хаагчид илрүүлсэн гэдэг мэдээлэл хэвлэлээр цацагдсан байна лээ. Онц ноцтой энэ хэргийн талаар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяагаас тодруулахад, “Ор үндэслэлгүй мэдээлэл гэсэн хариулт өгсөн. Манай дүүргийн нутаг дэвсгэрт ийм хэрэг гараагүй. Ямар ч Т, Б, Г гэсэн охид, тэдний ар гэрийнхэн манайд хандаагүй” гэсэн шүү дээ.
-Хүн худалдах хэргийг цагдаагийн ажилтууд таслан зогсоосон нь ор үндэслэлгүй гэсэн үг үү?
-“Дөнгөж сая дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргаас энэ талаар тодруулга авлаа. Баянгол дүүрэгт ийм хэрэг гараагүй, ор үндэсгүй мэдээлэл гэдэг хариулт аваад энэ мэдээллийг цацсан сэтгүүлчтэй бас холбогдлоо. Үнэнийг хэлэхэд, ийм ор үндэсгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаад үнэхээр харамсч байна. Ор үндэсгүй зүйлийг байгаа мэт цацаж, иргэдийг төөрөгдүүлж, айдаст автуулах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажил биш. Тиймээс энэ тал дээр сэтгүүлчид илүү хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Ямар нэгэн мэдээлэл оллоо гэхэд заавал албан ёсны хариуцсан байгууллага, алба хаагчидтай холбогдож, тодруулж, мэдээллийг тэнцвэртэй гаргах хэрэгтэй байна. Мэдээлэл цацаж байгаа сэтгүүлч сенсаци хэт хөөж, тухайн мэдээллийн үнэн, худлыг тодруулах, тэнцвэртэй байдлаар олон нийтэд хүргэх зарчмыг алдагдуулах нь нийгэмд түгшүүр, айдаст төрүүлэх болно. Тиймээс энэ тал дээр сэтгүүлчид маань анхаарч, ёс зүйтэй ажиллах хэрэгтэй байна.
zochin 2011-01-12 182.160.29.55
duraaraa avirlaj irgediig gutgedeg setguulch ner zuugchided hatuu arga hemjee avah heregtei KHuneer togloj baih erh tedend baihgui
zochin 2011-01-12 182.160.29.55
duraaraa avirlaj irgediig gutgedeg setguulch ner zuugchided hatuu arga hemjee avah heregtei KHuneer togloj baih erh tedend baihgui
Зочин 2011-01-12 202.131.228.178
Өчигдөр ТВ-р гарсан биз дээ ТЕГ-ынхан барьсан юм биш үү Тэгээд ч ЧД Маргад л байсан даа Ийм мэдээлэл муутай бх гэж дээ