Хурандаагийн ялыг хэвээр үлдээлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Хурандаагийн ялыг хэвээр үлдээлээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээрийн хилийн отрядын дарга асан хурандаа Б.Батболдод холбогдох хэргийг өнөөдөр нийслэлийн Шүүх хянан хэлэлцэж  Хан-Ул дүүргийн шүүхээс оноосон 11 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн байна.

Тэрбээр 2009 оны зургадугаар сард отрядын дарга байхдаа удирдлагадаа ажиллаж байсан, дэслэгч Д.Булганыг зодож амь насыг нь хохироосон хэрэгт татагдаж анхан шатны шүүхээс  гэм буруутай нь тогтоодсон юм.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж