“Дархан их урлаг” хөтөлбөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“Дархан их урлаг” хөтөлбөр эхэллээ

Энэ жил Дархан-Уул аймгийн 50 жилийн ой болж байгаа аж. Ойн хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга тамгын газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хороотой хамтран хамтран “Дархан их урлаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Монголын соёл урлагийн томоохон байгууллагууд Дархан-Уул аймагт очин, тоглолтоо хийх юм. “Дархан их урлаг” хөтөлбөрт Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Зэвсэгт хүчин жанжин штабын үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын Филармони оролцож байгаа аж. Хоёрдугаар сараас эхлэн дээрх байгууллагууд нь Дархан-Уул аймагт зочилж тоглолтоо сонирхуулах юм байна. "Дархан их урлаг" хөтөлбөрийн нээлтийн тоглолт энэ сарын 13, 14-нд ЦДБЭТ-ын тоглолтоор эхлэх юм байна. Харин хаалтын тоглолт ирэх долдугаар сарын 22, 23-нд болох аж.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж