Япон улс Европт туслахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Япон улс Европт туслахад бэлэн

Санхүүгийн асуудалтай байгаа Европын орнуудын бондыг Япон улс худалдан авахад бэлэн байгаа тухай тус улсын Сангийн сайд Ёшихико Нода хэлсэн байна.

“Еврозон Ирландад туслах сан бүрдүүлэх зорилгоор нэгдсэн бонд их хэмжээгээр гаргах төлөвлөгөөтэй байгаа. Дэлхийд тэргүүлэгч орнуудын нэгийн хувьд Япон улс үүнд туслах нь зүйтэй. Бидний зүгээс нийт бондын 20 хувийг нь худалдан авах хүсэлтэй байна” гэж тэрбээр нэгдүгээр сарын 11-нд Токиод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Валютын нөөцөөр БНХАУ-ын дараа орох Япон улс хямралыг даван туулахад туслах гэж байгаа гэх энэ мэдээллийн дараа еврогийн ханш иеийн эсрэг өссөн байна. Одоо нэг евро 107,58 иентэй тэнцэж байгаа юм. Еврогийн хувьд 1,2944 ам.долларын үнэтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж