ТОП-20 индексийн сагсыг шинэчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

ТОП-20 индексийн сагсыг шинэчилжээ

Монголын Хөрөнгийн Биржийн "Үнэт цаасны индекс тооцох тухай" журмын дагуу үнэт цаасны зах зээлийн гол үзүүлэлт болох ТОП-20 индексийн сагсыг зургаан сар тутам шинэчлэн тооцдог билээ. Тэгвэл 2010 оны сүүлийн хагас жилийн байдлаар зах зээлийн үнэлгээ болон өдрийн дундаж гүйлгээгээр тэргүүлэгч дараах 20 хувьцаат компани шинэчилсэн сагсад багтсан байна.

Үүнд:

   1. Багануур
   2. Шарын Гол
   3. Таван Толгой
   4. Говь
   5. А.П.У
   6. Би Ди Сек
   7. Шивээ Овоо
   8. Хөх Ган
   9. Монголиа Девелопмент Ресорсес
10. Улсын Их Дэлгүүр
11. Могойн Гол
12. Монголын Цахилгаан Холбоо
13. Улаанбаатар Зочид Буудал
14. Женко Тур Бюро
15. Баянгол Зочид Буудал
16. Ремикон
17. Махимпекс
18. Ээрмэл
19. Дархан Нэхий
20. Адуунчулуун

Энэ удаад өмнөх сагсад орж байсан 15 ХК хэвээр үлдэж, Монгол Шилтгээн, Нако Түлш, Гермес Центр, Талх Чихэр, Бэрх Уул ХК-ууд хасагдаж, Монголиа Девелопмент Ресорсес, Ремикон, Ээрмэл, Дархан Нэхий, Адуунчулуун зэрэг ХК-ууд шинээр нэмэгдсэн байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж