Та нөхрөө сайн ойлгодог уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Та нөхрөө сайн ойлгодог уу?

Олон эмэгтэйчүүд нөхрөө өөртэйгээ адилхан байлгах гэж  эсвэл өөрийнхөө хүссэн зүйлийг хийхийг дотроо чимээгүйхэн хүлээж эцэс сүүлд нь нөхөртөө гомдон горьдлого тасардаг билээ. Харин та ингэж хий дэмий цагаа барахын оронд нөхөртэйгөө дараах сэдвүүдээр ярилцаад үзэх нь илүү үр дүнтэй гэж бодож байна.

– Нөхрийн чинь хувьд хайр сэтгэлийн харилцаа ямархуу байвал зүгээр болох талаар

– Та хоёрын дунд гарсан ан цавыг арилгахад түүнд хэдий хэр хугацаа, хэр зэрэг хүчин чармайлт хэрэгтэй болох талаар

– Хайр сэтгэлийн тухай ном хамтдаа уншиж зөвлөгөө авах, өөсрсдийнхөө тухай байнга ярилцах зэргийн аль түүний хувьд гэр бүлийн харилцааг халуун дотно байлгахад илүү тохиромжтой болох талаар

– Тохиолдсон бэрхшээл, төвөгтэй асуудлын талаар тэр хэзээ, ямар хэлбэрээр ярилцахыг хүсч байгаа талаар, (асуудал үүсмэгц тэр дор нь ярилцах, хүүхдийнхээ унтахыг хүлээх, цаасан дээр бичих зэрэг)

Эдгээр асуудлыг та нөхөртэйгөө ярилцаж ойлголцсоноор тэр тайван итгэлтэй элгэмсэг дотно нөхөр байх болно. Учир нь тэр тантай бүхнээ хуваалцаж та хоёр хоёулаа гэр бүлийнхээ дотно уур амьсгалыг үгүй хийхийг хүсэхгүй байгаа гэдгийг бүрэн ухамсарлаж мэдэх болсон шүү дээ. Тэгээд ч та хоёр энэ бүхнийг ярилцаж шийдэж чадсанаар нэг баг мэт хамтран зүтгэж, гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгалыг хэвээр нь хадгалж үлдэж чадна гэдэгт итгэлтэй байна.

Миний олж мэдсэн эрчүүдийн эдгээр нууцаас өөр нууцыг та олж мэдсэн байж болох юм. Тэгвэл та тэрхүү нууцаа хэрхэн зохицуулж зохицох талаар нөхрөөсөө олж мэдэх хэрэгтэй. Гэхдээ асуултаа зөв тавих нь чухал гэдгийг бүү мартаарай. Өөрийнхөө тухай тайлбарлаж ярих явдал нөхөрт чинь хичнээн их таалагддаг болохыг мэдээд та лав гайхах байх.Эр хүнд өөрийг нь ойлгож байгааг илэрхийлэх тусам тэд улам нээлттэй болж бидний хүсэж мөрөөдөж байдаг хайр энхрийллээр дүүрэн, халамжтай сайн хань болж чаддаг юм шүү.

Эрчүүдийн нууц номоос
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж