
11-14 насны хөвгүүдийг “Оюунлаг” шатрын клубын н.Тэмүүжин тэргүүлж,н.Очирсүх О.Мөнхбаатар нар эхний байруудад шалгарлаа. Энэ насны охидыг Баяндэлгэр сумын н.Дэчмаа манлайлж, Асгат сумын н.Чанцалмаа удаалж, Оюунлаг шатрын клубын Нямжав гуравдугаар байранд шалгарсан юм.
Харин 15-17 насны эрэгтэйчүүдийг Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн н.Эрдэнэсүх тэргүүлж, Халзан сумын н.Хишигбат удаалж, дээрх сургуулийн н.Эрдэнэжаргал дараагийн байрыг эзэллээ. Энэ насны эмэгтэйчүүдийг Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн н.Батзаяа тэргүүлж, Баяндэлгэр сумын н.Батзаяа удаалж, сурагч н.Номин-Эрдэнэ гуравдугаарт шалгарлаа.
Тэмцээний аваргууд ирэх гуравдугаар сард Эрдэнэт хотод болох хүүхдийн спортын их наадамд оролцоно.