Гэмт хэргийн тоогоор Монгол дээгүүрт оржээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Гэмт хэргийн тоогоор Монгол дээгүүрт оржээ

Wikipedia-ын  дэлхийн улс орнуудад  гэмт хэргийн гаралтын хэмжээ ямар байгааг харуулсан жагсаалтанд монгол улс 20 –р байрт оржээ.  Уг жагсаалт нь  2000 оноос хойш дэлхийн 100 мянган хүн ам тус бүрд гэмт хэргийн хэмжээ ямар байгааг харуулсан үр дүн юм. 2003-2006 онуудад Монголд хүн амины гэмт хэргийн тоо  100 мянган хүн тутамд 13.51-19.94 хувьтай байсан бол өнгөрсөн онд энэ тоо 11.94 хувь болсон байна.  Дэлхийн улс орнуудад гэмт хэрэг гэсэн ойлголт өөр өөр байдаг аж. Хэдийгээр үхэлд хүргээгүй байсан ч санаатай болон санамсаргүй амь насанд халдсан оролдлогуудыг  уг судалгаанд оруулсан байна.

2004 онд л гэхэд дэлхийн нийтийн  хэмжээгээр  хүн амины гэмт хэргийн 490 мянган тохиолдол гарч байжээ. Ийм гэмт хэргийн гаралтын  төвшингөөр Колумб, Өмнөд Америк,  Гондурас, Венесуэль, Ямайка зэрэг орнууд тэргүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж