Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Залуус чуулна

Хөвсгөл аймагт “Залуусын оролцоогүйгээр залуусын асуудлыг шийдэх боломжгүй” уриатай төрөлх нутгийн 300 залуус оролцсон Хөвсгөлийн залуусын анхдугаар чуулга уулзалт энэ сарын 14-нд болно.

Тус уулзалтанд Мөрөөдлийн мөрөн, Хөвсгөл аймгийн залуучуудын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Хөвсгөлийг хөгжилд холбох гүүр, Сурагчдын холбоо, Дүдү машины холбоо, Ирээдүйн гарц, Хөвсгөл принт зэрэг төрийн бус байгууллагын залуус хамтран аймгийнхаа залуусын дуу хоолойг нутгийн удирдлагад хүргэх, залуусын үзэл бодолыг сонсох , нутгийн залуусын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Мөн Монгол орны хөгжил болоод Хөвсгөл нутгийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэх төдийгүй залуусын нийгмийн асуудлыг тодорхой судалгааны дагуу хэлэлцэн чуулах ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж