Сансарт дөрвөн эмэгтэй хамтдаа ажиллана

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Сансарт дөрвөн эмэгтэй хамтдаа ажиллана

АНУ-ын сансар судлалын Дисковери хөлөг өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний 6.21-д хөөрсөн байна. Флорида муж дахь Кеннедийн нэрэмжит сансрын төвөөс хөөрсөн энэ хөлөг олон улсын сансарын төвд сэлбэг хэрэгсэл хүргэж өгөх ба шинжлэх ухааны судалгаанд хэрэглэгдэх зүйлсийг аваачих ажээ. Энэхүү сансрын хөлөг нөгөөдөр гэхэд олон улсын сансрын төвд залгагдах бөгөөд хэд хэдэн сонирхолтой туршилт хийсний дараа энэ сарын 18-д эх дэлхийдээ буцаж ирэхээр төлөвлөсөн байна. Энэхүү нислэг сансар судлалын түүхэнд онцлогтой мөр үлдээх аялал болох ёстой юм. Учир нь хөлгийн багт гурван эмэгтэй нисгэгч байгаа бөгөөд одоогоор тэдний очих сансарын төвд байгаа нэг эмэгтэйтэй нийлээд сансарт дөрвөн эмэгтэй нэг дор ажиллах гайхалтай аялалын багийг бүрдүүлж байгаа гэнэ. Эдгээр баатарлаг эмэгтэйчүүдийн гурав нь болох АНУ-ын сансрын нисгэгч Стефани Вильсон, Дороти Метклаф Линденбург болон Японы нисгэгч Наока Яамазаки нар Дисковеои хөлгөөр сансарт гарч байгаа бол нөгөө нэг эмэгтэй нисгэгч болох АНУ-ын иргэн Треси Колдвелл Дайсон гурав хоногийн өмнө Оросын Союз ТМ-18 хөлгөөр хөөрсөн бөгөөд одоо сансарт мэргэжил нэгт нөхдөө хүлээж байгаа юм байна.

Бичлэг үзэх
М.Наст
Эх сурвалж CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж