Худалдаж авсан мөнгөний хэмжээг нууцалж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Худалдаж авсан мөнгөний хэмжээг нууцалж байна

Монголбанк өнөөдөр ээлжит валютын дуудлага худалдааг явууллаа. Энэ удаагийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар худалдах саналыг Монголбанкинд ирүүлжээ. Төв банк арилжааны банкуудын саналыг хүлээн авч ам.доллар худалдан авсан байна. Гэхдээ хэдий хэрийн хэмжээний ам.доллар худаладж авснаа сайтдаа мэдээлээгүй байгаа юм. Энэ талаар Төв банкны холбогдох албаны хүнээс тодруулахад нийтэд мэдээлэхээс татгалзсан гэлээ. Юутай ч гадаад валютын дуудлага худалдааны хаалтын ханш 1277.30 төгрөгөөр Монголбанк ам.доллар худалдан авсан байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж