Дуучин Мадонна ажлын хамтрагч хайж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Дуучин Мадонна ажлын хамтрагч хайж байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуучин Мадонна хөгжмийн шинэ санааг Facebook сүлжээгээр хайж байна. Гэхдээ түүнд тааралдсан хүн хэрэгтэй биш жинхэнэ “ажил хэргийн галзуу” хүмүүс  хэрэгтэй гэнэ. Тэдэнтэй хамт дуучин хатагтай шинэ цомгоо бичих гэнэ.

    Дуучны хуудсанд хэдхэн үг бичигдсэн байлаа. “Энэ бол албан ёсных! Би хөдөлж байх ёстой. Би хөлсөө шавхан ажиллах ёстой. Аяар нь бүжиглэж болох шинэ хөгжим надад хэрэгтэй” гэж Мадонна бичсэн байв. Тийм хөгжим бүтээхийн тулд тархи толгой нь ажилдаа автсан сэргэлэнчүүд хэрэгтэй ажээ. Мадонна тийм хүмүүстэй хамт цомгоо бичүүлэх гэнэ.

    Дуучин эмэгтэйн  өмнөх цомог нь 2008 онд гарсан ба түүнийг рекламдах аялан тоглолт нь 2009 оны есдүгээр сард дуусан хатагтайд 400 саяын орлого авчирч байлаа. Зарим нэг мэдээгээр Мадонна одоо дэлхийгээр тойрон тоглолтод хийхээр бэлтгэж буй. Live Nation компанитай хийсэн  гэрээний энэ тоглолт одоогоор нэргүй ба 150 сая ам.доллараар үнэлэгдэж байгаа гэнэ.

    Лас-Вегасын концертын танхимтай тэрээр нэг тэрбум ам.долларын таван жилийн гэрээ бичихэд тун ойртсон байгаа.

    Мадоннагийн хүсэлтэд 3000 гаруй тайлбар хийгдэж, 18000 орчим хүн “надад таалагдаж байна” гэсэн хариу өгчээ.

    Ш.Мягмар

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж