Энэтхэг эмэгтэй дээд амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Энэтхэг эмэгтэй дээд амжилт тогтоов

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Гиннесийн дээд амжилтын номонд ардын бүжгийг 123 цаг тасралтгүй бүжиглэсэн энэтхэг эмэгтэйн дээд амжилтыг албан ёсоор бүртгэн авлаа гэж “Ассошиэйтед Пресс” агентлаг мэдээлэв.

    Каламандалам Хемалента (Kalamandalam Hemaletha) гэдэг эмэгтэй өнгөрсөн жилийн есдүгээр сард Керала мужийн засаг захиргааны төв Триссура хотод  Мохини-аттам нэртэй үндэсний бүжгийг 123 цаг,15 минутын турш тасралгүй бүжиглэсэн байлаа. Өнгөрсөн пүрэв гаригт Гиннесийн дээд амжилтын номын комиссийн төлөөлөгч Амарилис Уайти (Amarilis Whitty) бүжигчний зүтгэлийг дээд амжилтаар бүртгэсэн тухай мэдэгдсэн байлаа. Одоо 37 настай бүжигчин эмэгтэй дэлхийн хамгийн урт бүжгийг бүжиглэсэн дээд амжилтын эзэн болов.

    Хемалентагийн хэлснээр тэр  үндэсний бүжгээ дэлхийн ардын урлагийн төрлийн түүхэнд оруулахын тулд бүжиглэсэн гэв. Мохини-аттам нь эмэгтэй хүний гоцлол бүжиг бөгөөд бур булаам бүсгүйчүүдийн дэгжин бүжиг гэгддэг ажээ.

     Хемалентагийн амжилт нь Энэтхэгт цорын ганц биш. Өнгөрсөн сарын 29-нд  Хайдерабад (Андхра-Прадеш муж) хотод сонгодог төрлийн Кучипуди бүжгийг 3000 эмэгтэй бүжиглэн дэлхийн дээд амжилт тогтоож байв. Дээд амжилтыг Кучипуди бүжгийн олон улсын II чуулгын үеэр энэ алдартай бүжиг төрсөн Андхра-Прадеш мужийн нийслэлийн төв цэнгэлдэх хүрээлэнд тогтоожээ.

    Ш.САМБУУ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж