Бразилийн Ерөнхийлөгч АНУ-ын Сенатортой уулзав

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Бразилийн Ерөнхийлөгч АНУ-ын Сенатортой уулзав

Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф АНУ-ын Сенатор Жон МакКейнтай даваа гаригт уулзаж, өмнө нь хэд хэдэн удаа хойшилж байсан АНУ-ын 36 байлдааны онгоцыг худалдан авах тухай гэрээний тухай хэлэлцэв. Хурлын үеэр ноён МакКаин Бразиль улс Франц, Шведийн өрсөлдөөнийг үл харгалзан, АНУ-тай хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Сенатор МакКейн хэлэхдээ “Боинг компанид үйлдвэрлэсэн байлдааны зориулалттай, F-18 Super Hornet хөлгүүд салбартаа шилдэг нь юм. Бразиль улсын засгийн газар АНУ-ын сөнөөгч онгоцнуудын гаргасан амжилтанд тулгуурлаж, тэдгээр онгоцнуудыг худалдан авах санал тавьсан гэдэгт миний бие итгэлтэй байна. Бразиль улсын эдийн засаг тэлэхийн хэрээр өмнөд хагасад төдийгүй дэлхий даяар байр суурь нь өргөжих болно. Тиймээс манай хоёр улс хамтран ажиллах гэж байгаа явдал нь туйлын тааламжтай хэрэг болж байна” гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж