Хятад 2010 оны төлөвлөгөөгөө биелүүлсэнгүй | News.MN

Хятад 2010 оны төлөвлөгөөгөө биелүүлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Хятад 2010 оны төлөвлөгөөгөө биелүүлсэнгүй

БНХАУ банкны зээлийн хэмжээ болон мөнгөний хангамжийн талаар 2010 онд баримтлах төлөвлөгөөг биелүүлж чадаагүй байна. Төв банкны мэдээлснээр арилжааны банкууд өнгөрсөн оны байдлаар нийт 7,95 триллион юанийн зээл олгосон нь Засгийн газрын тооцоолж байснаас 450 тэрбум юаниар илүү байжээ. Түүнчлэн мөнгөний хангамж 19,7 хувиар өссөн нь тооцоолж байсан 17 хувиас давсан байна. Үүн дээр нэмээд гадаад худалдааны зөрүү 2010 оны дөрөвдүгээр улиралд 199 тэрбум ам.доллараар өссөн нь гадаад хөрөнгө мөнгөн тэмдэгтийн нөөцийг 2,85 триллион ам.доллар болгож, валютын нөөцөөр дэлхийд тэргүүлэгч орон болгосон байна.

Хятадын хувьд мөнгөний бодлогоо чангаруулж, иргэдэд олгож байгаа зээлийн хэмжээг бууруулах замаар 2011 онд инфляцийн хэмжээг бууруулахаар зорьж байгаа. Арваннэгдүгээр сард тус улсын инфляцийн төвшин 5,1 хувь буюу сүүлийн хоёр жилийн турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрсэн байгаа юм. Энэ дагуу гурван сарын дотор хоёр дахь удаагаа буюу арванхоёрдугаар сард төв банкны зүгээс бодлогын хүүгийн төвшинг дахин нэмэгдүүлсэн. Дараад нь зээлийн хэмжээг бууруулах зорилгоор зээл олгогч банкуудын мөнгөний санг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ бодлогын ачаар өнгөрсөн сард банкуудын зээл олголт 481 тэрбум юань байсан нь өмнөх сарынхаас 83 тэрбумаар багассан байна.

Энэ сарын сүүлээр Хятадын эдийн засгийн талаарх гол статистик мэдээллүүд гарах юм.

Э.Очирт

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж