
Хятадын хувьд мөнгөний бодлогоо чангаруулж, иргэдэд олгож байгаа зээлийн хэмжээг бууруулах замаар 2011 онд инфляцийн хэмжээг бууруулахаар зорьж байгаа. Арваннэгдүгээр сард тус улсын инфляцийн төвшин 5,1 хувь буюу сүүлийн хоёр жилийн турш харагдаагүй өндөр хэмжээнд хүрсэн байгаа юм. Энэ дагуу гурван сарын дотор хоёр дахь удаагаа буюу арванхоёрдугаар сард төв банкны зүгээс бодлогын хүүгийн төвшинг дахин нэмэгдүүлсэн. Дараад нь зээлийн хэмжээг бууруулах зорилгоор зээл олгогч банкуудын мөнгөний санг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Энэ бодлогын ачаар өнгөрсөн сард банкуудын зээл олголт 481 тэрбум юань байсан нь өмнөх сарынхаас 83 тэрбумаар багассан байна.
Энэ сарын сүүлээр Хятадын эдийн засгийн талаарх гол статистик мэдээллүүд гарах юм.