“Галзуу” Pink жин нэмжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

“Галзуу” Pink жин нэмжээ

Хүчирхэг хоолой, өвөрмөц дүр төрхөөрөө ялгардаг дуучин Pink оны өмнө ээж болох гэж буйгаа мэдээлсэн ба одоо зургаан сартай жирэмсэн юм. Тэрбээр нөхөр Carey Hart-ын хамт Хавайд амарч байгаа ба хосуудын зургийг папараццид авч амжжээ.

Дуучин бүсгүй бие барьсан өмд, сул цамц өмсөн дэлгүүрээр хэсч, наран шарлагын газарт очин цагаа өнгөрүүлсэн байна.

Pink өнгөрсөн онд мотоциклийн саадтай уралдааны нисгэгч Carey Hart-тай гэрлэсэн юм. Хосууд удаан хугацаанд үерхэж байгаад 2008 онд салсан. Хэсэг хугацаанд тусдаа амьдарч байгаад 2009 онд эргэн нийлж, хуримаа хийсэн билээ.

Мөн тэд анхны хүүхэддээ Pick хэмээх нэр өгөх болсон тухайгаа бас мэдээлээд байгаа ба “Би үнэхээр аз жаргалтай байна. Манай гэр бүлийн бүх асуудал шийдэгдсэн. Хүүхэдтэй болохыг маш их хүсч байсан. Хүсэл маань биелсэнд маш их баяртай байна. Carey хоолыг минь оронд маань авчирч өгдөг. Би яг л гүнж шиг байгаа гэхэд болно. Би нөхрийгөө үнэхээр сайн аав болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж