Амьтад хөрөнгө өвлөж болно

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Амьтад хөрөнгө өвлөж болно

Гэхдээ амьтан бүр биш зөвхөн нохой ба муур эзнийхээ хөрөнгө өвлөж болохыг Массачусетс муж зөвшөөрөв. Америкийн энэ мужийн захирагч Девал Патрик (Deval Patrick) эзнийхээ нас барсны дараа гэрийн тэжээмэл амьтад нь хөрөнгийг нь өвлөхийг зохицуулсан хуулийн баталгаажуулан гарын үсгээ зуржээ.

Өнгөрсөн жилийн нэгдүгээр сараас хойш зүтгүүлж байгаа хуульд нохой ба муур нь эзнийхээ гэрээслэлд нэрлэгдсэн бол хөрөнгийг нь өвлөх эрхтэй болсон байна. Эзэд нь амьтдаа арчилах хүний нэрийг гэрээслэлд дурьдсан байх бөгөөд тэр хүн амьтдынх нь мөнгийг зарцуулах асуудлыг хариуцах гэнэ.

Амьтад ба эздийнх нь эрх ашгийг хөндсөн хуулийг  гаргаж байгаа ганц муж нь Массачусетс  биш. Эмпайр-Стейт билдинг  цамхагийн эзэгтэй Хелмсли 2007 онд өөрийн хав  Трабл-д 12 сая доллараа гэрээслэн үлдээсэн байв. Шүүх тэр нохойд зөвхөн хоёр сая нь хангалттай гэж үзсэн шийдвэр гаргаж дуулиан боссон байлаа.

Гэрийн тэжээмэл амьтдад үлдээсэн мөнгөний хэмжээг шүүх хязгаарлаж болох зохицуулалтыг Массачусетсийн хуульд хийн өгсөн байв.

АНУ-ын мужуудад гэрийн тэжээмэл амьтдыг тэжээх тухай зохицуулалтын олон хууль бий. Арканзас мужид гэртээ зургаагаас илүүгүй хэрэм, үнэг, өмхий хүрэн, буга цөөврийг тэжээж болно гэж хуульчилсан байгаа. Колорадо мужид орон нутгийнхаас бусад хоёр нутагтан, гүрвэлийг гэртээ авч болохгүй.

Коннектикут мужид баавгай тэжээхийг хориглодог. Флорида мужин хоригтой амьтдын тоонд хирс, матар орсон ба чоно тэжээх гэвэл тусгай зөвшөөрөл хэрэгтэй.

Ш.мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж