АНУ-д “жилийн авто” нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

АНУ-д “жилийн авто” нэрлэгдэв

Chevrolet Volt

Chevrolet Volt ба Ford Explorer машинуудыг “Хойд Америкийн шилдэг хөнгөн тэрэг ба шилдэг мацагч” уралдааны ялагчаар зарлав. Детройт хотноо нээгдэж байгаа автосалоны даваа гаригт сэтгүүлч нарт зориулан хийсэн нээлт дээр энэ шагналын ялагчдыг зарлан танилцуулсан байлаа.

Уралдаанд 14 хөнгөн тэрэг, 14 бүтэн мацалттай машинууд өрсөлдсөнөөс шигшээд нь ангилал бүрээс гурав гурван машиныг сонгон авсан байлаа. Chevrolet Volt ба Ford Explorer хоёроос гадна шорт хуудаснаа Nissan Leaf, Hyundai Sonata, Dodge Durango ба Jeep Grand Cherokee бичигдсэн байв.

“Хойд Америкийн шилдэг хөнгөн тэрэг ба шилдэг мацагч” уралдааны шүүгч нар нь автомашины  чиглэлээр бичдэг 49 сэтгүүлч байв. Шүүгч тус бүр дөнгөж 25 оноог хуваарилах ёстой байсан бөгөөд хамгийн дээд 10 оноог нэг машинд л өгч болох  байжээ.

Өнгөрсөн жилийн шилдгээр Ford  компанийн седан Fusion Hybrid ба Transit Connect фургон шалгарч байлаа Хөнгөн тэрэгний ангилалд: Volkswagen Golf GTI ба Buick LaCrosse, газар сайгүй явагч-бүтэн мацалттайн ангилалд:  Chevrolet Equinox ба Subaru Outback зэрэг машинууд нь хоёр гурваар шалгарч байжээ.

Ш.мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж