Конгрессменд заналхийлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.11-нд нийтлэгдсэн

Конгрессменд заналхийлээ

Дэнни Дэвис. Фото: Конгрессийн хэвлэлийн алба

Иллинойс мужийг Конгресст төлөөлөн сууж байгаа  Дэнни Дэвис (Danny Davis) өөрийн хаягаар занал хийсэн захидал хүлээн авсан тухай The Chicago Tribune сонины сайтад мэдээлсэн байв.

Дэвисийн яриагаар үл таних хүн түүний штабын нэгэн ажилтны цахим шуудангаар захидал илгээсэн гэнэ. Захидалд: "Дараагийнх нь Дэнни Дэвис" гэж бичсэн байв. Энэ өгүүлбэрээрээ хорон санаат Дэвисийг энэ сарын 8-нд Тусон хотноо буудуулсан Аризонагийн конгрессвумен Габриэль Гиффордсийн хувь заяа хүлээж байна гэдгийг илэрхийлсэн байв.

Ердийн нөхцөлд бол тэр үүнийг анзаарахгүй өнгөрөх байсан гэхдээ Гиффордстай учирсан хэрэг явдал интернэт хулигаанд анхаарах ёстойг сануулж байгаа учраас Дэвис цагдаад энэ талаар ханджээ. Дэвисийн мэдээллээр захидал илгээгч Чикагод амьдардаг бөгөөд өмнө нь ийм зүйл хийж байсан этгээд гэнэ.

Дэвисийн намын болон Конгрессийн үйлс нэгтэн Габриэль Гиффордсийг сонгогчидтойгоо уулзаж байх үеэр нь буудан амь насанд нь халдсан билээ. Гэмт хэрэгтэн Жаред Ли Лофнер улстөрчийн тархинд араас нь буудаад баригдталаа  цугларсан олныг үргэлжлүүлэн буудаж зургаан хүнийг хөнөөсөн юм. Одоо Гиффордс эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа. Энэ даваа гаригт ерөнхийлөгч Барак Обама конгрессвумены эр зоригийг хүндэтгэн нэг минутын чимээгүй зогсолтыг зарлажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж