
Улсдаа цорын ганц биологийн үйлдвэр болох тус үйлдвэрийн өнөөгийн захирал Д.Насанжаргал болон ерөнхий технологч Ц.Өлзийтогтох нар тендерийн хууль зөрчин бараа материал авсан, улсад вакцин нийлүүлэх явцдаа мөнгө завшсан зэрэг зөрчлүүд нь ТӨХ-ны шалгалтаар өмнө нь илэрч, хэл ам дагуулж байсан юм. Эл зөрчлүүдээс гадна Биокомбинатын хоцрогдол зэргийг харгалзан үзэж ТӨХ удирдлагыг нь өөрчлөх шийдвэрийг өнгөрсөн оны 11 дүгээр сард гаргаж, Б.Баттогтохыг захирлаар томилсон ч хэрэгжээгүй юм. Учир нь одоогийн удирдлагууд дээрх шийдвэрийг эсэргүүцэн тамга тэмдгээ авч зугтсан. Улмаар ТӨХ захирлын сонгон шалгаруулалт явуулахаар болсон. Энэ мэт асуудлаас болоод Биокомбинатын захирлын сонгон шалгаруулалт олны анхаарал сэдэв болоод байна.